Posts

Quora

Өчигдөр гадуур явж байгаад гэртээ орохын алдад хүүхэд ингэнэ ээ. - Аав, дэлхийн хамгийн залуудаа жирэмсэн болсон хүүхэд 5 настай байсан гэжийшт. - Айн? Яасан аймаар юм. Чи яаж мэдээв? - Күора дээрээс уншаад. - Өө чи юун дэмий юм уншдаг юм бэ? Арай гайгүй шиг юм унш л даа. Муухай юм битгий уншаад бай. - За аа. Илэн далангүй харьцаа үүсгэх гэхдээ аль болох цензур, хориггүй байлгахыг хичээдэг билээ. Энэ ярианы дараах анхны бодол "Муу Күораг нь нулиад хаячихдаг ч юм бил үү" гэж орж ирмэгцээ алга болсон. Хориглох тусам улам цаашлах юм болов уу гэж боддог юм. Уншиж байгаа мэдээллээ энэ мэтээр хуваалцахад үед нь зөв буруу, болох болохгүйг ярилцаад явж байя даа л гэж бодлоо. # ЭнэрлэнгийнЯриа

BEEP

Image
Хэд хоногийн өмнө атаман Воис шоун дээр дуулагдсан "Beep" дууг сонсоно гэв ээ. Ютүб үзэж байхад хажуугаар нь нүдний буланд үзэгдсэн хэрэг. Би хэлсэн. - Тэр бол хог. - Гоё үглэдэг шдээ, үзьяаа. - Ок. Тэгээд үзэв. Хог. Би хэлсэн. - Аав нь оригиналыг нь үзүүлье. - Хэн дуулсан юм? - Дуугай л үз. Тэгээд үзэв. Атаман хэлсэн. - Энэ юу гэж дуулаад байна? 7-р ангиас яасан гэнэ вэ? - Өө тэгээд өсвөр насанд хүрээд хөөрхөн болоод хөвгүүд найзлах гээд... - Аан секси болчихсон чинь залуучууд дагаад байгаа юм уу? - Ахххэм. Тийн тхх. Секси болчихсон. Хүүхдэдээ зарим юмыг сайхан тайлбарлаад өгчихвөл сүүлд нь амар байдаг юм байна гэдгийг ахиад л нэг ухаарав. # ЭнэрлэнгийнЯриа

miracle worker

Image
Жаахан цагаан бас ногоон сонгино жижиглэн хэрчиж, хольж хуурч байгаад, шарсан сонгинын үнэр өрөө дүүрэхийн алдад дээрээс нь жижиглэсэн лууван, хэсэг хугацааны дараа тахианы мөч, далавчнаас шулсан багавтар махнуудыг нэмж нэлээн хуурч аятайхан үнэр ханхийгээд ирэхээр нь хугас стакан усанд жаахан давс, хар перец хольж уусгаж байгаад шаррхийтэл нь хийж орхино. Даргилан буцалж гарахад нь арзгар үрүүлд үрж үйрүүлсэн луувангаасаа хийж улбар туяа татуулсан шөл болгож ахиад хэсэг буцалгаад шөл буцалсаар ширгэх дөхөөд ирэхийн хэрд хоёр гурван аяга ус хийгээд таглана. Тэгээд тогоотой шөлөө хаа нэг хутгах маягтай хүлээж байгаад буцлаад ирэхээр нь хоёр ширхэг өндөг хагалаад шөлөн дунд нь сайтар сарниулан хутгахад нэг тийм өтгөндүү маягийн шөл болно. Яг энэ үеэр өмнөхөн нь будаа агшаагчид хийж эхлүүлсэн хоёр аяга сайтар угаасан будаа агшиж бэлэн болно. Атаманд аягалж өгсөнөөс хойш таван минутын дараа, - Dad, your "будаатай шөл" is a miracle! (ганцаараа алга нижигнүүлэн ташив.) Түүнээ

Судалгааны обьект

Image
2019.03.24 Оройн смүүти ажиллагааны төгсгөлийн шат. Ууцгааж байв. Аав нь өгүүлрүүн: - Миний охин маргааш энэ миксер лүү сүү, өглөөний хоолноос хийж холиод зутан маягийн юм болгож ууж үзэх хэрэгтэй. - Тэгье. Туршилт хийе. Гэхдээ та уу! - ... - Бас холихыг нь та хийнэ.  - Чи тэгээд юуг нь хийх юм? - Би туршилтыг хажуугаас нь харна.  Судалгааны обьект болчих юм байна л даа.  #ЭнэрлэнгийнЯриа

Царайлгаараа дөрөвт

Image
Аавынхаа цээж зургийг халааслах зуураа өгүүлрүүн: - Манай ангийн хүүхэд таныг царайлаг гээд байхын. - Би тэгээд биш юм уу? - хн... - Юүгсүгийн? - Танай гэр бүлээс хамгийн царайлаг нь Ариунсэлэнгэ эгч, тэгээд эмээ, тэгээд өвөө. Та дөрөвдүгээрт нь. - Яахлээрээ?! - Охин нь болохоор өөрийнх нь аав хамгийн царайлаг байх ёстой гэж үү? - Тэгэлгүй яадын! - Би шударга байх ёстой. Энэ чинь шударга ёс. - Хн. Манай гэрийн тав болон зургаадугаар нөхдийг ямар ч гэсэн ардаа хийж дөрөвдүгээр эрэмбэд жагссандаа баярлах хэрэгтэй байх. Гэхдээ жаран настнуудаас царай муутай гэж үзэгдсэндээ гомдолтой байгаа. 2019.03.23 #ЭнэрлэнгийнЯриа

Goodness Gracious Me

Image
Her Majesty's newest jam... Бүсгүй: Хоёр дээр хоёрыг нэмээч дээ... Эмч: Дөрөв. Бүсгүй: Харах нүдэн танд байдагсан бол, Янзган зүрхийг минь булгилуулсан дүр Яг өмнө минь зогсож байгааг харахсан даа. Эмч: Хийж чадах юм нэг ч алга Хөөрхий зүрх минь дагаад булгилаад уналаа... Зүрх минь бүүм-бүри бүм-бүри, бүүм-бүри бүм-бүри, бүүм-бүри бүм-бүри, бүм бүм бүм гээд эхэллээ Бүүм-бүри бүм-бүри, бүүм-бүри бүм-бүри, бүм гээд л дагаж дуулаад сууна даа. #ЭнэрлэнгийнЯриа

Smoothie

Image
Атаман смүүти хийхээр босов. Манго жимсээ хийж байхаар нь гадил дөхүүлтэл: - Наадхыг чинь хийхгүй. - Ганцыг хийчихье л дээ. - Миний смүти, миний дүрэм! - Юүгсүгийн? - This is how life goes, baby! - ... - You can’t always get what you want.  Хэн нь аав, хэн нь охин юм бэ ингэхэд? Щодрогос где? #ЭнэрлэнгийнЯриа