Posts

Showing posts from October, 2013

Гэрлэн дохио

Хэд хоногийн өмнө охин бид хоёр Бөхийн өргөөний хойд талын гэрлэн дохиотой уулзвараар зүүн тал руу явж байлаа. Замын нөгөө талд миний охины орчим настай хүү дагуулсан залуу байна. Ногоон гэрэл хүлээгээд дөрвүүлээ бараг 4-5 минут зогсов. Хажуугаар хүмүүс гарцгаагаад л. Enerlen Tsogchuluun тэгсэн чинь асууж байна. "Аав аа энэ улаан гэрэл гацчихсан юм болов уу" . Хажуугаар гэрэл анзаарахгүй гарч байгаа хүмүүсийг муулаад байгаа юм аа бас. Сүүлдээ ч тэсвэр алдах тал руугаа орж байсан чинь ашгүй гэрэл аслаа. Цаг алдах яах вэ дээ хүүхдүүддээ гэрлэн дохионы зориулалтыг ойлгуулах нь хамгийн чухал гэж боддог. #ЭнэрлэнгийнЯриа