Posts

Showing posts from October, 2018

Аавын ажил

Image
Гэртээ дэмий хэвтэж байхаар аавынхаа ажлыг сонирхсон нь дээр байх л даа. Хөвүүлэн баяжуулах технологитой танилцсан нь гэдэг зураг.

Вүлэ вү күшэ авэк муа

Image
2018.10.04 Саяхнаас нөгөө хүүхэд чинь Лэйди Мармелэйд сонсдог болов оо. Пинкийн дуунуудыг сонссоор байгаад дамжаад очсон хэрэг л дээ. Нэгэнтээ сонордвоос дагаад дуулж байна аа. - Вүввүү ддадаададаа муа... - Вүлэ вү күшэ авэк муа гэж дуулдымаа - Юугнээ? Вүвү юу юу гэнэ ээ? - Вү лэ - вү лэ - Вүлэ вү күшэ - Вүлэ вү күшэ - Авэк муа - Авэк муа - Өнөө орой надтай унтах уу гэсэн үг шт. Would you sleep with me tonight гэж байгаа юм. - Өө тэгээд баахан орнууд байсын байшт. Тхх. Ороо бэлдчээд хүнээ дуудаад байсан хүүхнүүд л дээ. # ЭнэрлэнгийнЯриа

It’s my life!

Image
2018.10.02 Харри Поттер гэснээс саявтархан нөгөө хүүхэд чинь ийн хэлрүүн: - Аав аа, би нөгөө Роналд Вийзли шиг ахын дууг ахиад сонсъё. - Айн? - Яагаав дээ, нөгөө Рон шиг үстэй ах байдыштээ, газар доор дуулаад байдаг. - Аан, Бон Жови юу? - Мэдкүэ, тэрнийг ютүб дээрээс тавиад өг. It’s my life! # ЭнэрлэнгийнЯриа