Posts

Showing posts from November, 2018

Танос

Image
Цогоо асууж, Энэрлэн хариулав. - Нөгөө таануусын үздэг кино хэдээс гардаг билээ? - 2019 онд. - Айн?! Цаг асууж байхад.  - Аан, Гранд уу? Есөөс. Таносыг асууж байна гэж бодлоошт. #ЭнэрлэнгийнЯриа

Захиалга

Image
Хааяа нөгөө хүүхдээс захиалга ирнэ ээ. - Ойрд Харри Поттер үзсэнгүй татчихаарай! - Маргааш Хоббит үзнэ, бэлдээрэй! гэхчлэн олон юм ярьдын. Уржигдар тэгсэн чинь харин: - Sound of music татаарай. Би үзнэ, гэж тушаал буулгадаг байна. Бүүр инээд хүрээд явчихав. Дөрвөн жилийн өмнө байна уу даа энийг үзүүлэх гэж оролдоод бүтээгүй юм. Өчигдөр үзүүлсэн чинь таалагджээ. Дууг нь гингэнээд л явж байна. Түрүүн ингэж ярилцав. - Аав, Мэри Поппинс амьдарч байгаа болов уу? - Ямар? - Яагаав жүжигчин нь. - Аан. Жули Эндрюс амьд байгаа. - Ямар гоё юм бэээ? Уулзхынсан. She good. Me proud.   #ЭнэрлэнгийнЯриа