Сайн цагдаа, муу цагдаа
Өглөө сэрээд хийдэг зүйлсээ бодлоо л доо. Элдэв юм бодолгүй зүгээр л хар аяндаа хийдэг зүйлс. Гэргий бослоо. Өглөөний угаал үйлдээд гарч ирэх хооронд нь би бослоо. Тэгээд угаалгын өрөө орж өглөөний угаал үйлдэх хооронд гэргий “Миний охин босоорой” гэж дуудна. Охин сэрээд босох гэсээр байтал би орж ирнэ. Охин хоёр гараа өргөхөөр нь би татаж босгоод, нүд аниатай чигээрээ яваа хүүхдийг угаалгын өрөө рүү зүглүүлээд орхих гэх мэт. Тэгээд энийг харж байтал гэргий бид хоёр өөрийн мэдэлгүй нөгөө гадаад кинонууд дээр гараад байдаг “сайн цагдаа, муу цагдаа” дүрүүдийг авчихдаг юм байна шүү. “Муу цагдаа” охиныг сайхан нойрноос нь сэрээхэд дөнгөж сэрээд учраа олоогүй байгаа хөөрхий охиныг “сайн цагдаа” зорьсон газар луу нь чиглүүлж өгдөг байх нь. Аавдаа илүү хайртай гээд байдгийн олон шалтгаануудын нэгийг ингэж олов. Сайн цагдаад хайргүй хэн байх вэ? #ЭнэрлэнгийнЯриа