Posts

Showing posts from February, 2019

Хамгаалалт

Image
Охиноо гэнэдүүлж байгаад үнсэх гэж зүтгэхээр энэ бичлэг дээрх нүд дардаг мэхийг хийж болиулаад байгаа хүн дээ. Хаанаас сурсан юм гэхээр бичлэг үзэж байгаад харсан гэнэ. Ямар ч гэсэн биеэ хамгаалахтайгаа л болж байгаа юм байна гэх бахархал, нөгөөтэйгүүр зөвшөөрөлгүй үнсэж эрхлүүлдэг явдал татарч байгаа байгаа юм байна гэсэн гунигтай бодол зэрэг төрөх юм даа. Аз болоход манай атаман нялуурах дуртай учраас өөрөө гүйж ирж тэврэлдэн хэвтэх явдал огт татрахгүй нь сайхан. #ЭнэрлэнгийнЯриа

Дэлхийн хүүхэд бүр өөр байдаг шүү!

Image
Номтой их бага хэмжээгээр орооцолдсон хүний хувьд 10 настай охины яриаг машид таашаан сонсов. Өөрийн ажлыг цэгцтэй танилцуулж байгаа нь гоё. Гэхдээ хамгийн таалагдсан нь том болоод экологич болно гээд тов тодорхой хэлж байгаа нь. Экологич болох болохгүй нь хамаагүй л дээ, зүгээр л маш тодорхой мөрөөдөлтэй байгаа нь таалагдав. Энэ охиныг гарч эхлэхтэй зэрэгцээд манай атаман "Дэлхийн хүүхэд бүр өөр байдаг шүү!" хэмээн анхааруулж, хаяагаа манаж эхэлсэн билээ. #ЭнэрлэнгийнЯриа