Stress and depression

2018.09.13

Хааяа их чухал сэдвээр ярилцана аа, бидэн хоёр. Тэдний нэг өнөө өглөө өрнөв. Хичээлдээ гарахын өмнө энэ дууг сонсож байлаа.
Тасархай ганган гуталтай хүүхдүүд ээ
Та нар зугтсан нь дээр шүү, гүйгээрэй, миний буунаас амжиж зугтаарай
Тасархайн ганган гуталтай хүүхдүүд, та нар
Та нар зугтаарай, миний сумнаас ч хурдан гүйгээрэй.
гэсэн утгатай дахилттай юм.
Юун тухай дуу болох тухай асуултад буу барьж ороод сургуулийнхаа хүүхдүүдийг буудах гэж байгаа муу хүүхдийн тухай дуу гэж тайлбарлаж өгөв. Яагаад гэхээр нь нөгөө хүүхдүүд тэрнийг их дээрэлхдэг байсан гэлээ.
- Багш нь уурлавал яах юм?
- Багшийг ч бас буудчихна.
- Стресст орчихсон хүүхэд юм уу?
- Стресс биш ээ бүр депресст орчихсон юм.
- Депресс гэж юу вэ?
- Стресст удаан явсаар байгаад аз жаргалгүй болчихоор депресс болдог байхгүй юу.
- Хүүхдүүд дээрэлхээд байвал багшдаа хэлж байна аа, тэгвэл.
- Дуу таалагдсан уу?
- Ая нь л гоё юм аа.
Чухал асуудлуудын тухай хойш тавилгүй, жийрхэлгүй үнэн мөнөөр нь тайлбарлаад өгчихөж байя л гэж боддог юм өө. Дээр нэг удаа сексийн тухай асуусан. "Том хүмүүсийн хийдэг юм юм аа" гэсхийгээд өнгөрөөсөн. хаха


Comments

Popular posts from this blog

Лондонгийн хүмүүс

Вүлэ вү күшэ авэк муа

Tangled