What is love?

2018.05.19

Саявтархан нөхөр Tamirын хуваалцсан видеог гэнэт санагалзаад энэ цаг үеийн төлөөлөл болсон залуу хүн болох Энэрлэнгээс ярилцлага авахаар сэтгэл шулуудвай.
- Энэрлэн ээ, хайр гэж юу вэ?
- Мэдкү.
- Чи аав, ээждээ хайртай гэж хэлэхдээ юу гэж бодож хэлдэг юм? 
- (мөрөө хавчсанаа) Зүгээр л хэлчдэг шт.
(Хаа нэгтээ ирээдүйн Дэлгэр "Хайртай гэдэг үгийг зүгээр хэлж болно гэж үү!" хэмээн халаглана)
- За хүү минь энэ талаар сайн бодож байгаад орой хариул!
- За гэж охин хариулаад олон долоон юм бодсон шинжгүй цааш одов.
Хүүхдэд амьдралын чухал хичээл өгч чадсан ч юм шиг үгүй ч юм шиг сэтгэгдэлтэй л хоцров. Хаха


Comments

Popular posts from this blog

Лондонгийн хүмүүс

Вүлэ вү күшэ авэк муа

Tangled