miracle worker
Жаахан цагаан бас ногоон сонгино жижиглэн хэрчиж, хольж хуурч байгаад, шарсан сонгинын үнэр өрөө дүүрэхийн алдад дээрээс нь жижиглэсэн лууван, хэсэг хугацааны дараа тахианы мөч, далавчнаас шулсан багавтар махнуудыг нэмж нэлээн хуурч аятайхан үнэр ханхийгээд ирэхээр нь хугас стакан усанд жаахан давс, хар перец хольж уусгаж байгаад шаррхийтэл нь хийж орхино. Даргилан буцалж гарахад нь арзгар үрүүлд үрж үйрүүлсэн луувангаасаа хийж улбар туяа татуулсан шөл болгож ахиад хэсэг буцалгаад шөл буцалсаар ширгэх дөхөөд ирэхийн хэрд хоёр гурван аяга ус хийгээд таглана. Тэгээд тогоотой шөлөө хаа нэг хутгах маягтай хүлээж байгаад буцлаад ирэхээр нь хоёр ширхэг өндөг хагалаад шөлөн дунд нь сайтар сарниулан хутгахад нэг тийм өтгөндүү маягийн шөл болно. Яг энэ үеэр өмнөхөн нь будаа агшаагчид хийж эхлүүлсэн хоёр аяга сайтар угаасан будаа агшиж бэлэн болно.
Атаманд аягалж өгсөнөөс хойш таван минутын дараа,
- Dad, your "будаатай шөл" is a miracle! (ганцаараа алга нижигнүүлэн ташив.)
Түүнээс хойш мөн төдий хугацааны дараа,
- Really! Bravo!! (ганцаараа алга удтал нижигнүүлэн ташсаар...)
Yep, imma miracle worker!
#ЭнэрлэнгийнЯриа
Атаманд аягалж өгсөнөөс хойш таван минутын дараа,
- Dad, your "будаатай шөл" is a miracle! (ганцаараа алга нижигнүүлэн ташив.)
Түүнээс хойш мөн төдий хугацааны дараа,
- Really! Bravo!! (ганцаараа алга удтал нижигнүүлэн ташсаар...)
Yep, imma miracle worker!
#ЭнэрлэнгийнЯриа

Comments
Post a Comment