"Та миний жинхэнэ аав мөн үү?"

2018.06.02

Дуу сонсож байгаад тоглохоор гарцгаав. Only love can hurt liiiike theeees гээд л бүжиглэж байснаа,
- Хоёулаа бүжиглэе гэхэд
- Үгүй гэж байна.
- Чи бүжиглэж чаддаггүй юм уу? 
- Чадалгүй яадын.
- Тэгвэл харъя.
- Харуулахгүй
- Чаддаггүй л юм байна шт.
- Үгүй, би ганцаараа байхдаа бүжиглэдэг.
- Ямар хөдөлгөөн хийдгийг чинь харъя аа.
- Хүмүүс хараад байна.
- Ямар хүн? Хэн ч байхгүй байхад.
- Зөндөө хүн байна. Дэлхийгээр дүүрэн хүн байхад.
- Чамайг хэн ч харахгүй ээ, хоёулаа хамтдаа ганцаараа байна шт.
- Сүү юм уу тараг ууж байгаад бөөлжчихвөл хүмүүс шоолыштээ!
- .... (гайхав) юун сүү, тараг, бөөлжис вэ?
- Тэгэхээр чинь хүмүүс шоолохоор ичдийн байгаа биз дээ?
- Хэн тараг уугаад бөөлжсийн?
- Та ер нь миний жинхэнэ аав мөн юм уу?
- !?
- Жоохон буруу хэлчихлээ.
#ЭнэрлэнгийнЯриа нэг иймэрхүү. Дизоксирибонуклэйн хүчлийн шинжилгээ нэхэх вий дээ удахгүй.


Comments

Popular posts from this blog

Лондонгийн хүмүүс

Вүлэ вү күшэ авэк муа

Tangled