Шунал

2018.05.22

Күнфү пандагийн гуравдугаар анги эхэлнэ. Мастер Үүгвэй генерал Кайд "The more you got less you have” гэж хэлэв. Энэрлэн асууруун:
- Энэ юугсэн үгийн аав?
- Хүний шунал хязгааргүй гэж байгаа юм аа. Шунасан юмаа авах бүр улам шунаад юунд ч сэтгэл хь ханахаа байдаг юм.
- Аан. Тэгвэл би шуналтай хүн.
- За юунд шунав?
- Би слайм авъя, авъя гээд л улам ихийг авмаар санагдаад байдаг.
Өөрийнхөө шуналыг олж мэдсэн хүмүүн л түүнийг дарах талаар ярьж эхэлдэг байх даа. Энэрлэнгийн слаймны талаар дараа ярилцхаас.

Comments

Popular posts from this blog

Лондонгийн хүмүүс

Вүлэ вү күшэ авэк муа

Tangled