Карьер

2018.05.30

Манай хүн ирээдүйн карьертаа их анхаарал тавина аа. Байн байн л тийм юм болмоор байна, ийм хүн болмоор байна гэхчлэн ярина. Саяхан эмнэлэгт үзүүлчхээд харих замдаа Бургер кинг оров. Захиалгаа хүлээн суух зуур тэндхийн ажилчид тавиуртай бургер бариад "Зөвхөн ажилчид орохыг зөвшөөрнө" гэсэн хаалга руу ээлж дараалан орж, гарахыг харжээ сууснаа ийн хэлрүүн:
- Би том болоод ерөөсөө бургерын газар ажилд орно оо.
- ...
- Ерөөсөө болилоо. Амралтын өдрүүдээр бас ажиллах юм байна. Амралтын өдрөөр ажиллахыг хэн хүсдийн.
Саналд нь хариу хэлэх ч шаардлага гарсангүй, өөрөө няцаачихлаа.



Comments

Popular posts from this blog

Лондонгийн хүмүүс

Вүлэ вү күшэ авэк муа

Tangled