Chicago Bulls
2018.05.10
Охин бид хоёр сургууль руу явж байна.
- Аав аа, нөгөө улаан нүүртэй үхэр байгаа биз?
- Ямар?
- Яагаав нөгөө хаа сайгүй байдаг ууртай, улаан нүүртэй.
- Мэдэхгүй, тэр яасан юм гэж хариулахдаа би Фердинанд энэ тэр гээд хүүхэлдэйн киноны бухнуудыг дотроо бүртгэж байв.
- Тэрийг доош нь харуулахаар робот ном уншиж байгаа юм шиг харагдаж байгаа биз?
- ?!? Гэнэт Буллзын лого санаанд ороод гүүглдэж үзүүлтэл
- Яг тийм, энэ байна гэв.

Хартал нээрээ тийм юм. Магнайн үрчлээстэй хэсгийг ном, хоншоорыг роботын толгой гэж зааж өгч байдаг шүү.
Чикаго Буллзын фэнүүд сорри. Хэхэ

Comments
Post a Comment