You don't own me!
2018.08.20
Утсан дээрээ татаж аваад хадгалчихсан байсан плэйлист дээрээс өчигдөр энэ дууг угсруулаад нэлээн хэдэн удаа үзэв ээ, нөгөө хүүхэд чинь. Тэгээд Грэйсийн дуулсан орчин цагийн хувилбарыг ч хэд хэд үзэв. Дагаж дуулаад л, толгой нь санжиганаад тэрүүхэндээ бас нэг муу бүжиглэмэр болох янзтай.
- Наадах чинь юу гэж дуулаад байна?
- Чи миний дарга биш ээ гээд байгаа юм уу.
- Тэр нь юу гэсэн үг юм? Наад дуунаасаа юу ойлгов? (Бид хоёр хааяа ингэж тоглодог юм. Уншсан юм, үзсэн киноноосоо ойлгосон таван юм хэлдэг.)
- Би чиний юу хэлэхийг заадаггүй.
- За, нэг.
- Би чиний юу хийхийг заадаггүй.
- Хоёр.
- Би залуу байх дуртай.
- Гурав.
- Би фри байх дуртай.
- Дөрөв.
- ....
- ....
- Чи миний юу хэлэхийг заахгүй.
- За тав. Чи энэ дуучны юунд нь дуртай байна? (хуучин видеоны)
- Хоолой нь гоё юм аа.
- Энэ хоёр хувилбарын аль нь гоё байна?
- Шинэ нь.
- Юугаараа?
- Хөдөлгөөн нь, хоолой нь, царай нь. Аав аа, энэ Грэйс гэдэг эгч Лесли гэдэг эгчийн ач охин нь юм болов уу?
- Үгүй байх өө. Зүгээр л дуу нь таалагдаад ахиж дуулсан байх. Гоё дуу болохоор нь.

гэсэн иймэрхүү харилцан яриа болж өнгөрөв өө. Охиноо залуу дагаж хөл алдчихааргүй өөртөө итгэлтэй, цоглог хүн болгочих санаатай байдаг болохоор тархийг нь нэг иймэрхүү маягаар л цэнэглээд явдаг даа. Алсуур л инсепшн хийгээд яваа.
Лесли эгч:
Грэйс эгч:
Comments
Post a Comment