Царайлгаараа дөрөвт
Аавынхаа цээж зургийг халааслах зуураа өгүүлрүүн:
- Манай ангийн хүүхэд таныг царайлаг гээд байхын.
- Би тэгээд биш юм уу?
- хн...
- Юүгсүгийн?
- Танай гэр бүлээс хамгийн царайлаг нь Ариунсэлэнгэ эгч, тэгээд эмээ, тэгээд өвөө. Та дөрөвдүгээрт нь.
- Яахлээрээ?!
- Охин нь болохоор өөрийнх нь аав хамгийн царайлаг байх ёстой гэж үү?
- Тэгэлгүй яадын!
- Би шударга байх ёстой. Энэ чинь шударга ёс.
- Хн.
Манай гэрийн тав болон зургаадугаар нөхдийг ямар ч гэсэн ардаа хийж дөрөвдүгээр эрэмбэд жагссандаа баярлах хэрэгтэй байх. Гэхдээ жаран настнуудаас царай муутай гэж үзэгдсэндээ гомдолтой байгаа.
2019.03.23
#ЭнэрлэнгийнЯриа

Comments
Post a Comment