Posts

Showing posts from September, 2018

Хашир хүн

Image
2013.09.13 Цогоо: Аав нь охиндоо хайртай шдээ. Энэрлэн: ч гэх шиг #ЭнэрлэнгийнЯриа

Боксчин

Image
2018.07.09 Заримдаа тоглоомоор ноцолдож байхад жинхэнээсээ шүдээ зуучихсан, нүд нь гялалзаад дайрч байдаг нэг хүүхдийг таних юм байна. Хохийшүү гээд л... Хаха #ЭнэрлэнгийнЯриа

Helping hand

Image
2017.09.18 Enerlen  өгүүлрүүн: - Би том болчихсон чинь амар байна шүү. Аав, ээждээ туслаад л. #ЭнэрлэнгийнЯриа

Santa's in debt

Image
2018.09.28 Охины данс тооцоо хөтлөлтийн асуудлын талаар сая боджээ суутал хэдэн долоо хоногийн өмнө хэлсэн үг нь бодогдов. Хоёулаа зурагт хараад сууж байтал гэнэт ярьж байна аа. - Ингэхэд Санта надад энэ жил гурван бэлэг өгөх юм байна шүү. - Яагаад гурав байдаг юм? Ганцыг л өгдөг биз дээ? - Өнгөрсөн жил өгөөгүй шт. - Өгснийг нь би санаад байна даа. - Тэрнийг чинь та хоёр л өгсөн дөө. - ... Энэ хүүхэд уг нь Санта байдаггүй гэж мэддэг л хүүхэд дээ. Зурагтаар зул сартай огт холбоогүй юм үзэж суусан байдаг. Нөхөр атхаг санаа агуулаад, хор эртнээс найруулж байна уу? #ЭнэрлэнгийнЯриа

Ladies first

Image
2018.08.19 Энэрлэн өгүүлрүүн: - Аав та лэйдис фөөрст гэж мэддэггүй юм уу? Энэрлэн бас өгүүлрүүн: - Би энэ боргоцойнуудыг яагаад түүж байгааг та мэдэж байна уу? Мээмори хадгалах гэж тэр шүү дээ. ("Байгалийн сайхан харагдсан юм бүрийг авч харих, тасдаж авах шаардлагагүй, тэд байгаа газартаа л сайхан байдаг" сэдэвт миний лекцийн дараахан болсон ярианы хэсгээс) #ЭнэрлэнгийнЯриа

Not a teacher!

2018.09.11 Нойрны ирмэг дээр унтлагын цагаас жаал хумслаад гурвуулаа элдвийг хүүрнэж байв. Яриаг бүрэн эхээр хүргэхийг эс төвдөн төгсгөл рүү ирсү. Хүүхэд хэлрүүн: - Ааваар заалгахаар багшаар заалгаснаас гоё байдаг. Аав асуув: - Яагаад? - Багшаар заалгахаар тоглож амждаггүй юм аа. Сурган хүмүүжүүлэгчдийн эгнээнд ортол ч өдий байгаа юм байна л даа. #ЭнэрлэнгийнЯриа

Not a boss!

Image
2018.09.15 - Одоо наад киногоо боль, номоо уншаад унтаарай! - Хүүе, та яагаад гэнэт миний босс болчив? - Угаасаа л байсан шт. - Үгүй шт. Миний босс ээж байсан даа. - Би чиний босс биш байсын бол юу юм? - Та миний мэйд шт. #ЭнэрлэнгийнЯриа

Wasabies

Image
2018.09.03 Бассейн руу явах санаатай автобусны буудал дээр ютүб үзэж суув. Васабиес хамтлагийн Ү-гүй гээд дууг үзэж байсан хүүхэд ийн өгүүлрүүн: - Өө энэ нөгөө Оддын дайнд оролцож байсан эгч нар байна шт. - Тэгээд л врүүн жрүүн гээд л гэрлэн сэлэм гаргаж байлдаад л уу? - Үгүй ээ. Та аягүй тэнэг юм аа. Би ямар яасын. #ЭнэрлэнгийнЯриа

Arsenal

Image
2018.06.30 Бид хэд Мэсүт Өзилийн бичлэгийг ютүбээс хараад сууж байв. Охин хэсэг харж уулга алдаж байснаа ээждээ хандан: - Ээж, би анх Арсеналыг царайлаг ахын нэр байна гэж боддог байсан шт. Та юу гэж боддог байсан бэ? #ЭнэрлэнгийнЯриа

Stress and depression

Image
2018.09.13 Хааяа их чухал сэдвээр ярилцана аа, бидэн хоёр. Тэдний нэг өнөө өглөө өрнөв. Хичээлдээ гарахын өмнө энэ дууг сонсож байлаа. Тасархай ганган гуталтай хүүхдүүд ээ Та нар зугтсан нь дээр шүү, гүйгээрэй, миний буунаас амжиж зугтаарай Тасархайн ганган гуталтай хүүхдүүд, та нар Та нар зугтаарай, миний сумнаас ч хурдан гүйгээрэй. гэсэн утгатай дахилттай юм. Юун тухай дуу болох тухай асуултад буу барьж ороод сургуулийнхаа хүүхдүүдийг буудах гэж байгаа муу хүүхдийн тухай дуу гэж тайлбарлаж өгөв. Яагаад гэхээр нь нөгөө хүүхдүүд тэрнийг их дээрэлхдэг байсан гэлээ. - Багш нь уурлавал яах юм? - Багшийг ч бас буудчихна. - Стресст орчихсон хүүхэд юм уу? - Стресс биш ээ бүр депресст орчихсон юм. - Депресс гэж юу вэ? - Стресст удаан явсаар байгаад аз жаргалгүй болчихоор депресс болдог байхгүй юу. - Хүүхдүүд дээрэлхээд байвал багшдаа хэлж байна аа, тэгвэл. - Дуу таалагдсан уу? - Ая нь л гоё юм аа. Чухал асуудлуудын тухай хойш тавилгүй, жийрхэлгүй үнэн мөнөөр нь тайлбарлаад өгчи...

Spirit: Stallion of the Cimarron

Image
2018.08.20 Аав, би Спирит үзмээр санагдчихлаа. Хэсэг хугацааны дараа... - Би байсан бол битгий тийшээ оч оо, хүмүүс муухай, би бол харин ердөө л нэг жижигхэн охин гэж хэлэх байсан. ... - Пөөх 2002 оны кино юм бол надаас 7 а.. - Эгч ч байж болно шүү дээ. - Би ах гэж шийдчихлээ. Энэ кино надаас 7 ах юм байна. Энэ кино ч охин бид хоёрын хамгийн дуртай дуунуудтай кино байх аа. #ЭнэрлэнгийнЯриа

Уйлхай давируул

Image
2018.06.28 Өчигдөр шөнө нойрондоо дийлдээд Солонгоос Германы тоглолтыг үзэж чадаагүй юм. Өглөө босч дүнг нь харчхаад "Өө Герман хожигдчихсон байна шдээ" гэтэл нөгөөх асууж байна аа: - Одоо нөгөө ах ахиад л уйлах уу? - Ямар ах? - Яагаав нөгөө уйлаад байсан ах? -.... - Солонгос дандаа л хожигдоод байх юм. - Аан. Одоо тэр ах чинь уйлахгүй ээ. Өчигдөр хоёр нойлоор хожчихож. - Аа, би Солонгосыг хожигдчихсон юм байх гэж бодоод. Суугаа газрынхаа шигшээгийн төлөө сэтгэлээ бяцхаан ч болтугай чилээж яваа нэг хүн байна аа энд. #ЭнэрлэнгийнЯриа

Chicago Bulls

Image
2018.05.10 Охин бид хоёр сургууль руу явж байна. - Аав аа, нөгөө улаан нүүртэй үхэр байгаа биз? - Ямар? - Яагаав нөгөө хаа сайгүй байдаг ууртай, улаан нүүртэй.  - Мэдэхгүй, тэр яасан юм гэж хариулахдаа би Фердинанд энэ тэр гээд хүүхэлдэйн киноны бухнуудыг дотроо бүртгэж байв. - Тэрийг доош нь харуулахаар робот ном уншиж байгаа юм шиг харагдаж байгаа биз? - ?!? Гэнэт Буллзын лого санаанд ороод гүүглдэж үзүүлтэл - Яг тийм, энэ байна гэв. Хартал нээрээ тийм юм. Магнайн үрчлээстэй хэсгийг ном, хоншоорыг роботын толгой гэж зааж өгч байдаг шүү. Чикаго Буллзын фэнүүд сорри. Хэхэ #ЭнэрлэнгийнЯриа

Funny guy

2018.06.24 Нэлээн хэд хоногийн өмнө дөө хамтдаа баахан бүжиглэж, далжиганаж дуусаад ихэд сэтгэл ханамжтайгаар ийнхүү тунхагласансан. "Аав та funny guy шүү!" #ЭнэрлэнгийнЯриа  is Music to my ears!

What is love?

Image
2018.05.19 Саявтархан нөхөр  Tamir ын хуваалцсан видеог гэнэт санагалзаад энэ цаг үеийн төлөөлөл болсон залуу хүн болох Энэрлэнгээс ярилцлага авахаар сэтгэл шулуудвай. - Энэрлэн ээ, хайр гэж юу вэ? - Мэдкү. - Чи аав, ээждээ хайртай гэж хэлэхдээ юу гэж бодож хэлдэг юм?  - (мөрөө хавчсанаа) Зүгээр л хэлчдэг шт. (Хаа нэгтээ ирээдүйн Дэлгэр "Хайртай гэдэг үгийг зүгээр хэлж болно гэж үү!" хэмээн халаглана) - За хүү минь энэ талаар сайн бодож байгаад орой хариул! - За гэж охин хариулаад олон долоон юм бодсон шинжгүй цааш одов. Хүүхдэд амьдралын чухал хичээл өгч чадсан ч юм шиг үгүй ч юм шиг сэтгэгдэлтэй л хоцров. Хаха #ЭнэрлэнгийнЯриа

You don't own me!

Image
2018.08.20 Утсан дээрээ татаж аваад хадгалчихсан байсан плэйлист дээрээс өчигдөр энэ дууг угсруулаад нэлээн хэдэн удаа үзэв ээ, нөгөө хүүхэд чинь. Тэгээд Грэйсийн дуулсан орчин цагийн хувилбарыг ч хэд хэд үзэв. Дагаж дуулаад л, толгой нь санжиганаад тэрүүхэндээ бас нэг муу бүжиглэмэр болох янзтай. - Наадах чинь юу гэж дуулаад байна? - Чи миний дарга биш ээ гээд байгаа юм уу. - Тэр нь юу гэсэн үг юм? Наад дуунаасаа юу ойлгов? (Бид хоёр хааяа ингэж тоглодог юм. Уншсан юм, үзсэн киноноосо о ойлгосон таван юм хэлдэг.) - Би чиний юу хэлэхийг заадаггүй. - За, нэг. - Би чиний юу хийхийг заадаггүй. - Хоёр. - Би залуу байх дуртай. - Гурав. - Би фри байх дуртай. - Дөрөв. - .... - .... - Чи миний юу хэлэхийг заахгүй. - За тав. Чи энэ дуучны юунд нь дуртай байна? (хуучин видеоны) - Хоолой нь гоё юм аа. - Энэ хоёр хувилбарын аль нь гоё байна? - Шинэ нь. - Юугаараа? - Хөдөлгөөн нь, хоолой нь, царай нь. Аав аа, энэ Грэйс гэдэг эгч Лесли гэдэг эгчийн ач охин нь юм болов уу? - Үгүй байх өө. Зүгээ...

Нөөц төлөвлөгөө

Image
2018.05.10 Энэрлэн бас л өгүүлрүүн: - Би том болоод аймаар мундаг бүжигчин болно оо! - Чи чинь нөгөө юу, балетны дугуйлангаасаа гараад Артскүүлд... - Үгүй ээ, балет биш өөр бүжигний. - Өөр бүжиг ч гэсэн балетаас л эхэлнэ шүү дээ. - За за, тэгвэл буцаад л дизайнер дээрээ очихоос. Нөөц төлөвлөгөөтэй байх ийм сайхан. #ЭнэрлэнгийнЯриа

Карьер

Image
2018.05.30 Манай хүн ирээдүйн карьертаа их анхаарал тавина аа. Байн байн л тийм юм болмоор байна, ийм хүн болмоор байна гэхчлэн ярина. Саяхан эмнэлэгт үзүүлчхээд харих замдаа Бургер кинг оров. Захиалгаа хүлээн суух зуур тэндхийн ажилчид тавиуртай бургер бариад "Зөвхөн ажилчид орохыг зөвшөөрнө" гэсэн хаалга руу ээлж дараалан орж, гарахыг харжээ сууснаа ийн хэлрүүн: - Би том болоод ерөөсөө бургерын газар ажилд орно оо. - ... - Ерөөсөө болилоо. Амралтын өдрүүдээр бас ажиллах юм байна. Ам ралтын өдрөөр ажиллахыг хэн хүсдийн. Саналд нь хариу хэлэх ч шаардлага гарсангүй, өөрөө няцаачихлаа. #ЭнэрлэнгийнЯриа

Охиноо уйлуулсан нь - 2

Image
2018.06.24 "ХҮҮХДЭЭ УЙЛУУЛСАН НЬ" цувралаас... (Red Turtle киног үзээгүй бөгөөд ойрын үед үзэх гэж байгаа хүн байвал энэ постыг алгассан нь бараг дээр байх. Яг үйл явдлыг нь ярихгүй ч санаа өгч магадгүй зүйлс байгаа тул зайлсхийгээрэй. Анхааруулсан шүү.) Хэд хоногийн өмнө хүүхэдтэй цуг үзэх киногоо сонгох гэж хэсэг суулаа. Компьютер дээр байсан ДиСигийн цувралууд, Диснейгийн кинонуудыг гүйцээсэн бөгөөд заримыг нь хэдэнтээ давтан үзсэн тохиолдол байсан тул шинэ юм үзэхийг эрмэлзэв. Студи о Гиблигийн кинонуудыг манай атаман нэг л тоож өгдөггүй. Хэлийг нь ойлгохгүй байна гэдгээр шалтаглаад тойроод гүйчих юм. Уг нь Мононокэ гүнж, Сэн энэ тэр гээд күүл мөртөө хөөрхөн охид байгаад байдаг. Тэгээд тойрч тойрч байгаад дараа ганцаараа үзье дээ гэж бодож байсан “Red turtle” киног эхлүүлчихлээ. Нөхөр эхэндээ нэлээн дургүй сууж байна. Сүүлдээ бүүр атийчихсан аймаар анхааралтай үзээд л байна. Киноны дундуур бидний харилцан ярилцаж байсан үгсийн заримыг сийрүүлвээс: - Далайн ус...

Шунал

Image
2018.05.22 Күнфү пандагийн гуравдугаар анги эхэлнэ. Мастер Үүгвэй генерал Кайд "The more you got less you have” гэж хэлэв. Энэрлэн асууруун: - Энэ юугсэн үгийн аав? - Хүний шунал хязгааргүй гэж байгаа юм аа. Шунасан юмаа авах бүр улам шунаад юунд ч сэтгэл хь ханахаа байдаг юм. - Аан. Тэгвэл би шуналтай хүн. - За юунд шунав? - Би слайм авъя, авъя гээд л улам ихийг авмаар санагдаад байдаг. Өөрийнхөө шуналыг олж мэдсэн хүмүүн л түүнийг дарах талаар ярьж эхэлдэг байх даа. Энэрлэнгийн слаймны талаар дараа ярилцхаас. #ЭнэрлэнгийнЯриа

Дөрвөн үнсэлт

2017.09.10 Ажил руугаа гарахдаа дөрөв үнсээд гарах гэсэн чинь, - Дөрвөн мянга болсон шүү, гэнэ ээ. Тэгэхээр нь инээгээд гарсан чинь, - Таван мянга! гэж байна. - Яагаад? гээд асуутал, - Над руу харж инээсэн. Дэргэд амьдарснаараа надад буян үйлдэж байгаа нэг сүрхий гайхал энд байгаа шүү. #ЭнэрлэнгийнЯриа

"Та миний жинхэнэ аав мөн үү?"

Image
2018.06.02 Дуу сонсож байгаад тоглохоор гарцгаав. Only love can hurt liiiike theeees гээд л бүжиглэж байснаа, - Хоёулаа бүжиглэе гэхэд - Үгүй гэж байна. - Чи бүжиглэж чаддаггүй юм уу?  - Чадалгүй яадын. - Тэгвэл харъя. - Харуулахгүй - Чаддаггүй л юм байна шт. - Үгүй, би ганцаараа байхдаа бүжиглэдэг. - Ямар хөдөлгөөн хийдгийг чинь харъя аа. - Хүмүүс хараад байна. - Ямар хүн? Хэн ч байхгүй байхад. - Зөндөө хүн байна. Дэлхийгээр дүүрэн хүн байхад. - Чамайг хэн ч харахгүй ээ, хоёулаа хамтдаа ганцаараа байна шт. - Сүү юм уу тараг ууж байгаад бөөлжчихвөл хүмүүс шоолыштээ! - .... (гайхав) юун сүү, тараг, бөөлжис вэ? - Тэгэхээр чинь хүмүүс шоолохоор ичдийн байгаа биз дээ? - Хэн тараг уугаад бөөлжсийн? - Та ер нь миний жинхэнэ аав мөн юм уу? - !? - Жоохон буруу хэлчихлээ. #ЭнэрлэнгийнЯриа  нэг иймэрхүү. Дизоксирибонуклэйн хүчлийн шинжилгээ нэхэх вий дээ удахгүй.

Охиноо уйлуулчихлаа

Image
2014.08.20 Охиноо уйлуулчихлаа. Уг нь миний нуруун дээр хэвтээд хоёулаа Шрек үзээд сууж байсан юм. Тэгтэл Фионагийн аав үхээд, оршуулгын ёслол нь их л гунигтай боллоо. Охин асууж байна: - Аав аа, аав нь үхчихсэн үү? - Тэглээ. - Ээж нь хөгшрөөд үхэх үү? - Тэгнэ ээ гээд хариулсан чинь уйлаад эхэлдэг юм. - Ийийий би ээжийгээ үхүүлмээргүй байна аа... - Ээж нь үхэхгүй шдээ. Энэ хүүхэлдэйн киноны ээж үхнэ гэж хэлсэн байхгүй юу. - Тэхдээ намайг хөгшрөхөөр миний ээж үхнэ биз дээ? - Тэгнэ л дээ. Тэгэхдээ болоогүй шүү дээ. - иийийийийийийий гээд бүүр чанга уйлаад байхаар нь нуруунаасаа буулгаж байгаад хүн төрдөг, амьдардаг, үхдэгийг сайн дэлгэрэнгүй тайлбарлаад, сэтгэл санааны хохирлыг дэлгүүрээс зайрмаг захиж авчруулах замаар цайрууллаа. Уг нь ч үхэл, амьдрал, оршуулга, хурим гээд мэддэг юм л даа. Тэгэхдээ ойр дотныхон нь бас үхдэг гэдгийг гэнэт ухаарав бололтой. Хүүхэдтэйгээ чухал сэдвээр ярих ч лүд юм аа. #ЭнэрлэнгийнЯриа